
Түймрийн улмаас Чулуунхороот сумын Галуут, Цагаан чулуут багуудын 14 айл түймэрт өртсөнөөс дийлэнх хувийг нь гэр, байшин, малын хашаа саравч, пин, мотоцикль, тодорхойгүй тооны мал эзэлж байгаа тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын хэлтсээс ирүүлээд байна.
Он гарсаар Дорнод аймгийн Булган, Баяндун, Сэргэлэн, Чулуунхороот, Чойбалсан, Дашбалбар, Гурванзагал, Баянтүмэн сумдад нийт 10 удаагийн тал хээрийн түймэр гарчээ. Одоогийн байдлаар таван түймрийн эзэн холбогдогч нь тогтоогдсон ба үлдсэн түймрийн эзэн холбогдогчийг нь тогтоолгохоор цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.
Дээрхи түймрүүдэд нийт 1,5 сая га бэлчээрийн талбай шатаж байгаль экологид 61.3 сая төгрөгийн хохирол учирчээ.