
Айлчлалынхаа хүрээнд хатагтай Ноэлин Хэйзер Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд С.Батболд нарт бараалхаж Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Сангийн сайд С.Баярцогт, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга нартай уулзан, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцох ажээ.
Өнөөдөр хатагтай Ноэлин Хэйзер Улаанбаатарт эхэлж байгаа Ази, Номхон далайн бүсийн далайд гарцгүй хөгжиж буй орнуудын өндөр төвшний бодлогын уулзалтад оролцож байна. Үдээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж Т.Ганди сайдтай уулзах юм.
Хатагтай айлчлах хугацаандаа дандаа албан ажилд дарагдахгүй бололтой. Маргааш Цонжин болдогт очиж малчин айлд зочлоод үдээс хойш МУИС-д лекц уншиж тус сургуулийн Хүндэт докторын цолыг хүртэх ажээ. Нөгөөдөр албан ажлынхаа завсраар “Говь” үйлдвэрийн бүтээгдэхүүний дэлгүүрт зочлох юм байна.