“Дорнодын бахархал” зээрийг онцолж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.12-нд нийтлэгдсэн

“Дорнодын бахархал” зээрийг онцолж байна

Америкийн Нэгдсэн Улсын “Зэрлэг Амьтдыг Хамгаалах Нийгэмлэг” (WCS)-ийн Монгол дахь Хөтөлбөрийн Газар нь  2003 оноос үйл ажиллагаагаа эхлэн АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн дэмжлэгтэйгээр манай улсын зүүн бүс нутаг руу анхаарлаа хандуулан ажиллаж байна.

Өнгөрсөн оноос эхлэн  “Дорнодын бахархал”аянг хэрэгжүүлж байгаа бөгөөд Тосон Хулстайн байгалийн нөөц газар болон Монгол Дагуурын дархан цаазат газруудад дээрх аяныг хэрэгжүүлээд эхэлсэн.

Зүүн бүс нутгийн хялганат хээрийн экосистем нь дэлхийд томоохонд тооцогдох бөгөөд “Дорнодын бахархал” аяныг хэрэгжүүлэх гол нутаг юм. Тал хээр нь олон төрөл зүйл амьтдын амьдрах орчин болдог бөгөөд тус аяны хүрээнд “Дорнодын бахархал” аяны сүрлэг зүйл амьтнаар цагаан зээрийг тодорхойлон, зээрийн төллөх байршил нутаг болох дээрхи газруудад  анхаарлаа хандуулан ажиллаж байгаа аж.
Энэхүү аяны зорилго нь Монгол улсын Ан агнуурын тухай хууль болон Тусгай Хамгаалалттай Газар нутгийг тухай хуулийн талаархи ойлголтыг орон нутгийн иргэдэд таниулан ойлгуулах, хууль бусаар агнадаг хулгайн  анчдын тоог бууруулах зорилготой ажээ.  Бахархалын аян явагдаад нэг жил болж байгаа бөгөөд энэ оныг дуустал үргэлжилэх юм.

Б.Мөнгөнтуул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж