
Хүүхдүүдийнхээ хамтаар олны нүдэнд төдийлөн өртөөд байдаггүй Рики Мартин өчигдөр Лос-Анжелес хотоос Сиднейд ирсэн байна.
Тэрбээр 2010 онд өөрийгөө ижил хүйстэн хэмээн зарласнаас хойш түүнийг тойрсон олон янзын цуурхал дэгдэх болсон билээ. Гэхдээ Рики Мартин, түүний найз залуу Карлос Госалос нарын харилцаа ихэд нууцлаг байдаг. Тэрбээр 2008 онд тээгч эхийн тусламжтайгаар ихэр хүүтэй болсон юм.
Алдарт Лари Кингийн шоунаас эхлээд телевизийн хэд хэдэн томоохон шоунд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмжиж буйгаа илэрхийлж байсан Рики саяхан Австралийн нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Хөвгүүд маань миний бүхий л амьдрал, аз жаргал. Тэдэнгүйгээр би амьдралаа төсөөлж чадахгүй” хэмээн ярьжээ.
Э.АНХТУЯА


