Аллагыг үйлдэгч гэх этгээдийг тогтоов

Хуучирсан мэдээ: 2011.04.12-нд нийтлэгдсэн

Аллагыг үйлдэгч гэх этгээдийг тогтоов

Минскийн оршин суугчид "Октябрьская" станцын дэргэд. Фото: AFP

Белорусийн мөрдөн байцаагчид Минскийн метронд аллага үйлдсэн хэргийн гол сэжигтэнг тогтоож чадлаа гэж Белорусийн улсыг аюулаас хамгаалах албаны мэдээллээс үндэслэн РИА Новости  дамжуулав.

"Дэлбэрэлтийг үйлдсэн байх хамгийн их магадлалтай хүний нэр хаягийг тогтоолоо. Түүнийг эрэн сурвалжилж байна” хэмээн уг албанаас мэдэгджээ. Өөр дэлгэрэнгүй мэдээллийг гаргаагүй байна.

Энэ үеэр Оросын  "Интерфакс" агентлаг Белорусийн телевизээс иш татан дэлбэрэлт гарсан метроны "Московская"  гэх шугам хаалттай байгааг мэдээлжээ. "Автозаводская"  шугам ердийн хаваарийн дагуу ажиллаж байна.  Өмнө нь зөвхөн "Октябрьская" станцыг л хаасан гэж мэдээлж байлаа.

Тэсрэх төхөөрөмжийг метроны галт тэрэгний зогсоолын сандал дор тавьсан байсан ба дөрөвдүгээр сарын 11-ний орон нутгийн цагаар 18:00-д бөмбөг дэлбэрч 11 хүн газар дээрээ амь алдсан байв. Нэг хүн эмнэлэгт хүргэгдэн ирээд нас баржээ. Сүүлчийн мэдээгээр 149 хүн шархадсан байна.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж