Рассел Брэнд хар тамхины эсрэг

Хуучирсан мэдээ: 2013.03.06-нд нийтлэгдсэн

Рассел Брэнд хар тамхины эсрэг

Инээдмийн нэрт жүжигчин Рассел Брэнд Британичуудын үзэх дуртай ITV телевизийн “This Morning” шоунд өнгөрөгч мягмар гаригт оролцжээ. Тэрээр шоуны үеэр удахгүй үзэгчдийн хүртээл болох “Give It Up for Comic” нэртэй жүжигчид, дуучдын оролцсон  хар тамхины эсрэг тоглолтын талаар онцолсон байна. Тоглолт гуравдугаар сарын 6 буюу өнөөдөр Лондоны “Wembley” цэнгэлдэхэд болох аж. Рассел нэрт дуучин Эми Уайнхаусын сайн найз байсан төдийгүй шоуны үеэр Эмиг дурсаж түүнийг хар тамхи ихээр хэрэглэдэг болсон тухай болон хувийн амьдралынх нь талаар өөрийн санаа бодлыг хуваалцсан аж. 

Түүнчлэн Рассел өөрийгөө кокайн хэрэглэж байсан болоод өсвөр насандаа порно кино үздэг байсан гээд сонирхолтой яриагаараа үзэгчдийн анхаарлыг татсан ч хар тамхи мансууруулах бодист донтох нь нийгэмд тулгамдсан асуудлын нэг яах аргагүй мөн хэмээн ярьжээ. Түүний мэдээлснээр өнөөдөр “Wembley” цэнгэлдэхэд болох тоглолтонд нэрт дуучин Эмели Сэнд, Николь Шерзингер, “Kasabian”, Jessie J, “Rizzle Kicks” нарын хамтлаг дуучид оролцох юм байна. Харин тоглолтын бичлэг энэ сарын 15-нд “BBC” телевизээр үзэгчдийн хүртээл болох гэнэ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж