
Харин 16-17 насны охидын багуудаас Н.Юнгээ дасгалжуулагчтай, О.Сүрэн ахлагчтай СХД-ийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн баг түрүүлэн, Б.Сувд-Эрдэнэ ахлагчтай 1-р сургуулийн баг удаалж, Н.Эрдэнэбилэг дасгалжуулагчтай, Х.Өлзийжаргал ахлагчтай 15-р сургуулийн баг гурав оржээ.
Хөвгүүдийн багаас Б.Манлай ахлагчтай 1-р сургуулийн баг бусдыгаа илүүрхэн аваргалж, Н.Ганчөдөр ахлагчтай “Ирээдүй” цогцолбор сургууль, Ч.Энхтөр дасгалжуулагчтай, Б.Баяржаргал ахлагчтай “Аварга” дунд сургуулийн багууд шилдгүүдийн эгнээнд багтан, хотын аваргын алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. Байгууллагын дүнгээр шалгарсан СБД-ийн лаборатори 1-р сургууль, СХД-ийн “Ирээдүй” цогцолбор сургууль, ХУД-ийн 52 -р сургуулийн багуудад Монголын гандболын холбооны ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энэбиш, Нийслэлийн БТСГ-ын мэргэжилтэн Б.Батсайхан нар шилдэг багийн цом, өргөмжлөлийг гардуулсан байна.
Мөн Монголын Гандболын Холбооноос Нийслэлийн БТС-ын газраас гандболын спортыг хүүхэд, залуучуудын дунд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд ихээхэн анхаарч, энэхүү тэмцээнийг ивээн тэтгэж явуулсныг сайшаалаа гэж Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.