
Монгол Улсын Прокурорын үйл ажиллагаа, удирдлага, менежментийг цогцоор нь шийдсэн програм хангамж ашиглалтад ороход бэлэн болжээ. Энэхүү Мониторингийн программ хангамжийн системийн нээлт одоо 10.00 цагт УЕПГ-ын байранд болох аж. Нээлтэд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, ХЗЯамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав, Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат нарын холбогдох байгууллагын төлөөлөгчид оролцох юм байна.
Прокурорын байгууллага олон жилийн туршид хэргийн хөдөлгөөнөө хянах үүднээс олон тооны бүртгэлийг гараар бичдэг, нарийн бичгийн дарга, хяналтын прокурор, туслах, орлогч прокурорууд тус тусдаа бүртгэдэг, мэдээгээ гаргахын тулд үйл ажиллагаа бүрээ цаасан бүртгэлд бичиж, гараар тоолох ажиллагаа явуулж ирсэн нь ажлын ачаалал үүсгэсээр ирсэн юм.
Д.ЖАРГАЛ