&#34Реал Мадрид&#34 шөвгийн наймд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2013.03.06-нд нийтлэгдсэн

&#34Реал Мадрид&#34 шөвгийн наймд шалгарлаа

Аваргуудын лигийн шөвгийн 16-гийн шатанд учраа таарсан Испанийн "Реал Мадрид" болон Английн "Манчестер Юнайтед" багийн тоглолт өнгөрсөн шөнө "Олд Траффорд" цэнгэлдэхэд болж, 1:2 харьцаатай талбайн зочид ялалт байгууллаа.

"Сантьяго Бернабеу"-д болсон эхний тоглолт 1:1 харьцаатай тэнцээгээр өндөрлөсөн тул "МанЮ" талбайдаа хуурай тэнцэхэд л дараагийн шатанд шалгарах боломжтой байсан. Гэвч Англид зочилсон Испанийн Эзэн хааны баг өрсөлдөгчөө төвөггүй буулган авав.

Тоглолтын 48 дахь минутад "Реал"-ын хамгаалагч Рамос өөрийнхөө хаалганд авто гоол оруулж, маш том алдаа гаргасан ч цагтаа Английн Премьер лигт тоглож явсан Модрич, Рональду нар түүний алдааг залруулж, багаа ялалтад хөтөлсөн юм. Модрич 66 дахь минутад гоолдож, түүнээс хойш ердөө гуравхан минутын дараа Криштиан Рональду хуучин багийнхаа хаалганд ялалтын гоол оруулжээ.

Мөн өнгөрсөн шөнө болсон "Шахтёр Донецк" болон "Боруссия Дортмунд"-ын тоглолт 3:0 харьцаатай талбайн эзэн "Боруссия"-гийн ялалтаар өндөрлөв. Хоёр тоглолтын нийлбэрээр Германы баг 5:2 харьцаатай ялалт байгуулж, шөвгийн наймд өрсөлдөх эрхээ авсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж