
Энэ киноны түүхэн хэсгийн зураг авалтыг Солонгосын баруун урд эргийн Нажу хэмээх хотын ойролцоо Солонгос улсын кино хорооны павилонд хийсэн бөгөөд нийт таван өдрийн хугацаа зарцуулжээ. Сонирхуулхад, энэ павилон нь зөвхөн Хааны ордны хэсэг нь гэхэд 100 гаруй өрөөтэй төдийгүй гадна талдаа эртний сүрлэн дээвэртэй тариачдын байшингаас эхлээд МЭ-ний X зуунаас ХХ зуун хүртлэх бүхий л цаг үеийн тухай өгүүлэх кино зураг авч болохуйцаар барьж байгуулсан, нэг уулын амыг бүрэн эзэлсэн маш том байгууламж аж.
Уг киноны зохиолыг Ш.Доржсүрэн, Э.Мөнгөнхүү нар бичиж, ерөнхий найруулагчаар “DOZ entertainment”–ын найруулагч Ш.Доржсүрэн ажиллаж, гадны зураглаачид хамтарсан бөгөөд гол дүрд жүжигчин А.Мөнгөнзул, Пан Ин Хаэ, Кан Таэ Юёон, Лэ Наэ Шин, Ким Сун Ах нар тогложээ.
