
Энэ онд тус аймгийн хаврын тарилалтад шаардагдах үр, шатахууны захиалгыг аж ахуй нэгж, иргэд тус бүрээр гаргасан байна. Дарханы тариаланчид энэ онд 12128 га-д үр тариа, 980 га–д төмс, 925 га–д хүнсний ногоо, 230 га–д малын тэжээл тус тус тариалахаар төлөвлөжээ. Үр тарианы хувьд 1945 тонн үр шаардлагатайгаас аж ахуйн нэгж, иргэд 58.1 хувь буюу 1128.6 тонныг нь нөөцөлсөн байна. Харин 873.4 тонн үр дутагдаж байгаа аж. Тиймээс шаардлагатай үрийн нөөцийг хэрхэн бүрдүүлэх талаар зөвлөлгөөнд оролцогчид хэлэлцэж, тодорхой шийдвэр гаргах юм байна.
Т.ЕСӨН-ЭРДЭНЭ
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин