
Хүн худалдаалах гэмт хэрэг гэж юу вэ?
Хүн худалдаалах гэмт хэрэг гэж хүнийг биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөл байдалд байлгах, хууль бусаар албадан хөдөлмөрлүүлэх, эд эрхтэнийг нь авч ашиглан мөлжих зорилгоор хүнд хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, хулгайлах, залилах, хууран мэхлэх, эрх мэдлээ урвуулан ашиглах, эмзэг байдлыг нь далимдуулах, түүнчлэн өөр хүнийг хяналтдаа байлгаж байгаа этгээдийг зөвшөөрлийг авахын тулд төлбөр төлөх хахуульдах аргаар хүнийг элсүүлэн, тээвэрлэсэн, нуун далдалсан, дамжуулсан, хууль бус үйлдлийг хэлнэ.
/Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйл/
Хүний наймаачид голцуу ажил, аялал жуулчлал, гэр бүл зуучлагч агентлаг нэрийн дор үйлдвэр, барилга, хөдөө аж ахуй, гэрийн үйлчилгээ, бар, саун, массажны газар зэрэгт ажиллуулна гэх нэрээр хуурч мэхэлж ашиг олох хэрэгслээ болгодог.
Хүний наймааны зохион байгуулагч, элсүүлэгч нар нь хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан зар тавих, танил тал, найз нөхдөөр нь дамжуулан элсүүлдэг байна. Тэд элсүүлэн хүндээ паспорт, виз, ажиллах зөвшөөрөл авч өгөх, явах замын зардал болон бусад зардлыг даахыг санал болгодог.
Хүний наймааны хохирогч болсноо хэрхэн мэдэх вэ?
-Ажил олгогч нь бичиг баримтыг нь хураан авснаас болж дуртай үедээ явах боломжгүй болсон
-Ажил олгогч зарцуулсан зардлаа нөхөн авах нэрээр цалин хөлсгүй болон хэт бага цалингаар, урт цагаар ажиллуулж өрийн дарамтад оруулсан
-Бэлгийн болон биемахбодийн хүчихийлэл орсон
-Виз, бичиг баримтын зөрчил зэргийг далимдуулан сэтгэл зүйн дарамтанд оруулсан
-Хэн нэгэн хүний байнгын хараа хяналтанд байх, тусгаарлагдсан, гадуур явах, хүмүүстэй уулзах, утсаар ярих боломжгүй болсон бол
Хүний наймаанд өртөхөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Очих газрынхаа хаяг, холбоо барих утасны дугаарыг мэдэж явахаасаа өмнө гадаадад байгаа ажил олгогчтойгоо холбогдож, ажлын нөхцөл, хөдөлмөрийн хөлснийхөө талаар баталгаажуулаарай
-Жуулчны визтэй явж байгаа бол ажиллахаар, сурахаар явахаас сэрэмжлээрэй
-Таны аялалыг зохион байгуулж байгаа компани хууль ёсны үйл ажиллагаа эрхэлж буй эсэх талаар зохих төрийн байгууллагаас тодруулж лавлаарай
-Ажлын гэрээтэйгээ сайтар танилцаагүй бол гэрээнд гарын үсэг битгий зураарай. Шаардлагатай бол хуульч, эсвэл итгэл даасан хүмүүст үзүүлж зөвлөгөө аваарай
-Гэр бүл, найз нөхөддөө хамт явах хүмүүс, очих газрынхаа нэр, хаяг, холбоо барих утасны дугаарыг үлдээгээрэй
Зайлшгүй анхаарах зүйлс
-Ажлын гэрээ заавал байгуулах
-Паспорт бичиг баримтаа хэнд ч бүү өг, хэн ч таны паспорт, бичиг баримтыг хадгалах эрхгүй
-Очсон газартаа Монгол Улсаас тухайн оронд суугаа Элчин сайдын яам, Консулын газарт бүртгүүл
-Монголд байгаа гэр бүл, найз нөхөддөө ирсэндээ мэдэгдэж, холбоотой байх
Хаанаас зөвлөгөө, тусламж авах вэ?
Итгэлийн утас: (976) 1903 (24 цагаар ажиллана)
Бээжин дэхь Монгол Улсын Элчин сайдын
яамны Консулын хэлтэс 86-10- 6532-1203
Е-mail: Beijing@mfat.gov.mn
Mail@mongolembassychina.org
Хөх хот дахь Ерөнхий Консулын газар
86-471-680-3540, 86-471-680-3541
Е-mail: monconhh@gmail.com
Эрээн хот дахь Консулын газар
86-479-753-9200
Е-mail: ereen@mfat.gov.mn
БНТУ-ын Анкара дахь Элчин сайдын яам
90-312-492-1027
Е-mail: ankara@mfat.gov.mn
БНСУ-ын Сөүл дэхь Элчин сайдын яам
82-2-798-3464
82-2-794-1951 Консулын хэлтэс
Е-mail: mongol5@kornet.net
АНУ-ын Вашингтон хот дахь Элчин сайдын яам
1-202-333-7117
Е-mail: esyam@mongolianembassy.us
monconsul@mongolianembassy.us
ОХУ дахь Элчин сайдын яам
7-495-690-6792
7-499-252-7867 Консулын хэлтэс
Е-mail: moscow@mfat.gov.mn