“Боловсрол карьер-2010” боловсрол, шинжлэх ухааны салбарын нэгдсэн үзэсгэлэн энэ сарын 09-13-ны өдрүүдэд “Чандмань экспо” \хуучнаар Лениний музей\ төв-д үргэлжилж байгаа юм. Үзэсгэлэнд оролцогч байгууллагууд найман номинацид өрсөлдөж байгаа бөгөөд өнөөдөр шилдгийн шилдэг “Гранпри” шагналын эзнийг шалгаруулах аж. Шилдэг их дээд сургууль, шилдэг коллеж, шилдэг бага дунд сургууль , шилдэг цэцэрлэг ясли, шилдэг сургалтын төв болон солилцооны төвүүдийг энэ үеэр тодруулах юм.
Ө.Чинзориг