
БНХАУ-ын алт, валютын нөөц анх 2004 онд дэлхийн бусад орнуудын алтны нөөцөөс илүү гарчээ. Олон улсын валютын сан болон Дэлхийн алтны зөвлөлийн мэдээгээр тэр үеэс хойш өнөөг хүртэл алтны үнэ 263 хувиар өсч, т.унци алтны үнэ 1,58 мянган ам.доллар болоод байна.
Энэ хугацаанд Хятадын нөөцийн хэмжээ нь 721 хувиар нэмэгджээ. Харьцуулахад, ВRIC-ийн бусад гишүүд Бразили, Орос, Энэтхэгийн нөөцийн нийлбэр нь 400 хувиар нэмэгдэн 1,1 их наяд ам.долларт хүрсэн байна.
Хятадын нөөцийн дөнгөж хоёр хувь нь алт бол АНУ ба Германд энэ үзүүлэлт нөөцийн 70 хувийг эзэлдэг. Олон улсын нөөцийн хэмжээгээр БНХАУ нэгдүгээрт ордог бөгөөд түүний дараа Япон, Саудын Араб, Орос, Швейцари орж байна.
2011 оны 10-12 дугаар сард Хятадын алт, валютын нөөц 1998 оны хоёрдугаар улирлаас хойш анх удаа 20 тэрбумаар багасч, 3,18 их наяд ам.доллар болсон байв. Тэр бууралт нь капиталын гадаад урсгал ба валютын нөөцийн шинэ үнэлгээтэй нь холбоотой гэж тайлбарласан байлаа.