Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно

Хуучирсан мэдээ: 2011.04.12-нд нийтлэгдсэн

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно

Нийслэлийн бүх дүүрэгт энэ сарын 15-17-ны өдөр нөөцийн махны өргөтгөсөн худалдааг Улаанбаатар хотын Захирагчийн албанаас зохион байгуулах юм байна. Энэ үеэр иргэд нөөцийн махыг гулуузаар нь худалдан авч болох нь. Мөн  Захирагчийн албанаас нөөцийн махны борлуулалтыг нэмэгдүүлэхийн тулд үнийг нь бууруулах талаар ярилцаж байгаа гэнэ. Нийслэл хотод оршин сууж буй иргэдийн хэрэгцээнд зориулан өнгөрөгч нэгдүгээр сараас 12 мянган тонн махын худалдаанд гаргасан юм. Нөөцийн  үхрийн мах 3500, хонины мах 3000, ямааны мах 2600 төгрөгийн үнтэй байна.

Н.Бүжин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж