
“Ice top” хамтлаг он гарсаар уран бүтээлийн олз омог арвинтай байгаа аж. “УБ палас”-т өнгөрсөн хоёрдугаар сард 15 жилийн ойн тоглолтоо хийсэн тус хамтлагийнхан “Ам асууя” дуугаа дүрсжүүлэн фенүүддээ хүргэсэн бол энэ удаад “Харьд буй монголчууд” дуундаа клип хийлгэжээ. Тэд энэ дуугаа 1996 онд зохион тайзнаа дуулж байсан бөгөөд анхны хувилбараар нь дуулан дүрсжүүлсэн байна. Өөрсдийн үзэл бодлоо уран бүтээлээрээ зоригтой илэрхийлдэг тус хамтлагийнхан шинэ клипээ саяхан таван жилийн ойгоо тэмдэглэсэн “2016” студиэр хийлгэжээ. “Харьд буй монголчууд” дууны клип нь “Ice top” хамтлагийн “2016” студитэй хамтран хийсэн анхны уран бүтээл нь гэнэ.
“Харьд буй монголчууд” дууны клипийг энд дарж үзнэ үү.
Г.Даша