
Сэтгэл санааны гутралд орсон өвчтөнүүддээ туслахаар зорьж чармайж буй сэтгэл зүйчид сэтгэл санааны байдлаа өдөр бүр бичлэг хийн тэмдэглэж байхыг зөвлөдөг. Энэхүү эмчилгээний үед өвчтөнүүд цагаа мартах, худлаа мэдээлэл бичих зэргээр эмчилгээнд чухал ач холбогдол бүхий мэдээллийг бүрхэгдүүлэх сул тал бий.
Харин энэ ухаалаг гар утасны арр нь сэтгэл санааны байдлыг ажиглаж мэдээллийг өдөр бүр эмч рүү нь автоматаар email-ддэг гэнэ.
Тус app нь хүний дуу хоолойг үргэлж сонсч байдаг хийгээд сэтгэл санаа нь ямар байдалд байгааг дуу хоолой дах олон хүчин зүйлээр нь ялган танихын сацуу нүүрийг нь харж сэтгэл санааны байдлыг нь тогтоож чаддаг аж. Энэ технологи дээр эрдэмтэд нэлээд хугацаагаар ажиллаж байгаа бөгөөд тун удахгүй амьдралд нэвтрүүлэх гэнэ шүү.