“Эрдэнэс Тавантолгой&#34-г шүүхэд өгөхөө мэдэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2013.03.05-нд нийтлэгдсэн

“Эрдэнэс Тавантолгой&#34-г шүүхэд өгөхөө мэдэгдэнэ

Өнөөдөр дараах үйл явдлууд болно. Үүнд, аймаг, нийслэлийн Боловсрол,  соёлын газрын дарга нарын сургалт  9.30 цагаас Багш хөгжлийн ордонд эхэлнэ. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр 11.30 цагаас тэдэнтэй уулзаж салбарынхаа ажлыг танилцуулна.

“Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас Стандартын салбарын хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.

Мөн 11 цагт Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд “Тэмээн поло” арга хэмжээ зохион байгуулах талаар хэвлэлийн бага хурал зарлажээ.

Мөн МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал эмэгтэйчүүдийн холбооноос “Эжий бурхандаа мөргөмү” хүндэтгэлийн арга хэмжээг өнөөдөр зохиох бол оюутны эрхийн өдөрт зориулан Нийгмийн ардчилал оюутны холбооноос “Оюутны хавар” арга хэмжээг 16 цагаас зохион байгуулна.

“Монгол ньюс” мэдээллийн төвд 11.00 цагаас ухаалаг гар утсанд суурилсан эмнэлэг, эмийн сангийн лавлах программыг танилцуулах бол 11.30 цагаас “Эв санаа, нэгдэл” ҮЭ-ээс “Эрдэнэс Тавантолгойн” компанийн удирдлага болон МҮЭХ-г шүүхэд өгөх асуудлаар хэвлэлийн бага хурал хийх юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж