
Түргэн ааштай, хошигнох дуртай хүмүүс. Уйдамтгай хонины ордынхон амралтын өдрүүдийг баар хэсч, зугаа цэнгэл хайж өнгөрүүлдэг. Хувцасны шүүгээнд нь тод өнгийн, спорт болон чөлөөт загварын хувцас голдуу байдаг. Дэгжин хүрэм, гоё даашинз хайгаад нэмэргүй. Хонины ордынхны өөрсдөө анзаардаггүй ч тов тодорхой зүйл бол өөрийгөө үргэлж тэргүүнд тавих. Хэрэв та хонины ордынхны сэтгэлийг татаж эсвэл ятгах гэж байгаа бол бэлэг өг. Бэлэг сэлт бол төрөлхийн бизнес сэтгэлгээтэй хонинуудад сайн түнш болохын эхлэл. Тэдний дуртай бэлэг бол спортын хувцас хэрэглэл, уралдаан, тэмцээний тасалбар.
Үхрийн орд 4/ 20-5/20
Мэдрэмтгий, бууж өгдөггүй хүмүүс. Үхрийн ордынхон тав тухтай байх дуртай. Гэвч амралтын өдөр тайван суухын оронд ажлаа амжуулж, төлөвлөхийг илүүд үздэг. Үхрийн ордынхон ноолууран эсвэл хилэн, биед эвтэй, хөнгөн хувцас өмсөх дуртай. Хангалуун амьдралыг дээдэлдэг тэд сайхан хоол идэж, тансаг эд зүйл хэрэглэхийг эрхэмлэнэ. Үхрийн ордынхон ихэнхдээ цуглуулгын хорхойтнууд байдаг. Түүний юу цуглуулах дуртайг мэддэг бол юу бэлэглэх вэ гэж ухаан зарах шаардлагагүй. Гэвч бэлэг өгөхөд өчүүхэн ч атугай сэтгэл, мэдрэмж чухал. Тиймээс өөрт нь тохирсон, хэрэгтэй бэлгийг өгөөрэй.
Ихрийн орд 5/21-6/20
Энэ ордынхон гол төлөв хурц ухаантай, хэлэмгий хүмүүс байдаг. Тэд амралтын өдрийг сэтгүүлийн хуудас эргүүлж, сонин гарчиглан, найз нөхөдтэйгээ хичнээн ч цагаар хамаагүй чалчиж өнгөрүүлдэг. Ихрийн ордынхон хувцсаа ямар ч үед өмсөхөд тохиромжтойг бодож сонгодог. Энэ ордын эмэгтэйчүүд хувцсаа гар цүнх, ороолт, гуталтайгаа тохируулж авдаг тул гутлынх нь тоогоор цүнх байвал гайхах зүйлгүй. Орчин үеийн гэх бүхнийг эдэлж хэрэглэх нь ихрийн ордынхонд маш чухал. Тиймээс ихрийн ордынхонд ганц том бэлэгнээс илүү жижигхэн олон бэлэг өгвөл хамгийн том бэлэг болно.
Мэлхийн орд 6/21-7/22
Хүүхдэд хайртай, зөөлөн ааштай хүмүүс. Мэлхийн ордынхон өв уламжлалаа дээдэлдэг, гэр бүлийнхэнтэйгээ ойр дотно байдаг. Амралтын өдрийг гэр бүл, хамаатнуудтайгаа гэртээ хоол хийж өнгөрүүлдэг. Өв дамжиж ирсэн эдлэл, дурсгалын зүйлс мэлхийн ордынхоны гэрийн халуун дулаан, эерэг аураг бүрдүүлдэг. Мэлхийн ордынхон маш мэдрэмжтэй хүмүүс тул тэдэнд хамт авахуулсан зургаа жаазтай эсвэл дурсгалын бэлэг өгөөрэй. Мөн хамгийн гэрсэг хүмүүс тул гэр ахуйн хэрэглэл бэлэглэвэл тохиромжтой.
Арслангийн орд 7/23-8/22
Арслангууд өөрсдийгөө хаан, хатан мэт бодох дуртай. Өгөөмөр, сайхан сэтгэлтэй, бардам бас анхаарлын төвд байх нь тэдэнд хамгийн чухал. Тэд амралтын өдрийг тоглоом тоглож, хожиж өнгөрүүлдэг бөгөөд алга ташилтаар дуусгана. Энэ ордынхон үнэтэй бас чанартай хувцас, эдлэл хэрэглэдэг. Хүмүүс өөрт нь хаан шиг хандах ёстой гэж үздэг арслан нэртэй брэндийн хувцас, цүнх, үнэт эдлэл, үслэг эдлэлд дуртай. Бэлгийн карт, тоглоом, спортын хэрэглэл арсланд тохиромжтой.
Охины орд 8/23-9/22
Төгс төгөлдөрийг эрхэмлэгчид. Амралтын өдрийг ном уншиж, салхинд алхаж, ирэх долоо хоногийн ажлаа төлөвлөж өнгөрүүлдэг. Тэд хувцас, загварын сонгодог таашаалтай хүмүүс. Нэг дор олон өнгийн хувцас өмссөн ч донжийг нь тохируулж чадна. Охины гэр үргэлж цэгцтэй, цэмцгэр байдаг. Цагийг нь олж, хэрэгтэй зүйлийг нь бэлэглэж чадвал хамгийн том бэлэг тэр болно. Охины ордынхон “Болзоонд явахад юу анхаарах тухай” ном ч юмуу, гадаад хэлний толь бичиг зэрэг өөрт нь хэрэгтэй зүйлийг бэлгэнд авбал хамгийн их баярладаг.
Жинлүүрийн орд 9/23-10/22
Орчиндоо гайхалтай зохицож чаддаг, нийтэч хүмүүс. Урлан бүтээх авьяастай байх нь элбэг. Тэд хөгжим, дуу сонсохгүй байх нь тэвчишгүй зүйл. Тиймээс сүүлийн үеийн хит дууг хамгийн түрүүнд татаж авна. Тэд торгон хөнжилд унтаж, сайхан хоол иддэг хангалуун амьдралд дуртай. Жинлүүрийн ордынхонд бэлэг үнэтэй байх нь хамаагүй. Хамгийн гол нь гоё эсвэл эгдүүтэй хөөрхөн зүйл байх нь чухал. Тэд нөхөрлөлийг эрхэмлэдэг тул тоглолтын хос урилга эсвэл таны бэлэг гэж үүрд хадгалах сувенир ч байж болно. Гэвч та түүнд онцгой учир шалтгаантай бэлэг өгвөл тэр үүрд таных болно.
Хилэнцийн орд 10/23-11/21
Нууцлаг, сониуч хүмүүс. Хилэнцүүд төрөлхийн мөрдөгчид бөгөөд хувийн амьдрал нь хэзээд нууцлаг байдаг. Тэдний нууцлаг байдлын цаана эрч хүч, эрх мэдэл, оргилуун хүсэл цухалзаж буй. Тэднийг хар хувцастнууд гэж нэрлэж болох бөгөөд хатагтай нар нь ялгаагүй гоёмсог хар дотуур хувцас сонгох нь энгийн үзэгдэл. Хилэнцийн гэр эмх цэгцтэй, талст чимэглэл давамгайлсан чамин сууц байх нь элбэг. Тэд том нарны шил, хурц үнэртэн, номноос хэзээ ч буцахгүй. Тэд төрсөн өдөрт төдийлэн ач холбогдол өгдөггүй. Хилэнцийн хамгийн дуртай зүйлс дуран, тагнуулчийн тухай зохиол. Хэрэв та хилэнцийн нэгэнд унаж тусч яваа бол түүний хүслийг өдөөх бэлэг өгөхөөс зовох хэрэггүй.
Нумын орд 11/22-12/21
Төрөлхийн өөдрөг, гүн ухаанч дээр нь түргэн ааштай хүмүүс. Тэд ажлыг гялалзуулж, дараагийн алхамд бэлэн байдаг. Амралтын өдрийг нумын ордынхон явган аялж эсвэл ширэн бөмбөг хөөж өнгөрүүлдэг. Тэд ийм төрлийн спортоос хэзээ ч уйддаггүй. Наргиан хийхдээ гаргуун. Нумынхан жинхэнэ адал явдал хайгчид. Тиймээс агаарын бөмбөлгөөр аялах санал, спорт хэрэглэл хамгийн том бэлэг болно. Бас йогийн хичээлийн урилга, гүн ухааны ном түүнийг сэргээж чадна.
Матрын орд 12/22-01/19
Амбицтай ч найдаж болох хүмүүс. Тэд ямар ч саад тулгарсан үргэлж оргил өөд тэмүүлж, эцэст нь санасандаа хүрдэг. Амралтын өдөр ч тэд зорилгодоо хүрэх төлөвлөгөөг боловсруулж байдаг. Матрын ордынхоны гэрт гэр бүлийнхэний нь зураг хаа сайгүй байдаг. Уран зураг, керамик, цаг сонирхдог. Бичгийн гоёмсог хэрэглэл, сэргээн засварласан гэр бүлийн ховор зураг тохиромжтой бэлэг. Гэвч та түүний сонирхлоос тэс өөр зүйл бэлэглэвэл жинхэнэ сонин бэлэг болно. Бүр хэтэрхий эрээ цээргүй гэмээр дотуур хувцас бэлэглэсэн ч тэр гомдохгүй.
Хумхын орд 1/20-2/18
Хумхынхан бол маш этгээд зан ааштай хувь хүмүүс. Амралтын өдрөөр цанын бааз явах эсвэл салхинд гарах шийдвэрийг эцсийн мөчид гаргадаг. Тэд хачин, заримдаа огт зохицоогүй гэмээр хувцасладаг. Хэрэв та хумхад бэлэг сонгох гэж байгаа бол маш ховор, ер бусын зүйл бэлэглэ. Тэд аялалд явах дуртай, техник сонирхдог тул сонирхолтой нь холбоотой зүйл хамгийн тохиромжтой бэлэг болно.
Загасны орд 2/19-3/20
Урлагийн нарийн мэдрэмжтэй, өндөр таашаалтай хүмүүс. Тэдний төсөөлөл ер бусын, сонирхол нь маш өвөрмөц. Тэд амралтын өдрийг эрч хүчээ сэлбэх өдөр гэж үздэг. Шинэ гутал өмсч үзэх, хөлийн хумсаа будах тэдний хүслийг юу ч барьж чадахгүй. Хамгийн дуртай нь усан спортын төрлүүд. Тэд тогтмол нэг л өдөр даруухан шоуддаг. Түүнд амралтанд явах урилга, уран зөгнөлт ном, видео тоглоом хамгийн гоё бэлэг болно. Мөн хөгжим, яруу найраг, бүжгийн сонирхлыг өдөөсөн бэлэгнээс тэр хэзээ ч татгалзахгүй.