Төсвийн мэдээг Сангийн яаманд хүргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.12-нд нийтлэгдсэн

Төсвийн мэдээг Сангийн яаманд хүргүүлжээ

Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс улсын төсвийн болон орон нутгийн төсөвтэй харилцагч байгууллагуудын гуравдугаар сарын төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээг авч нэгтгэн Сангийн яаманд хүргүүлжээ. Мөн сумдын төрийн сангийн төлөөлөгч, аймгийн төрийн сантай шууд харилцагч байгууллагуудын нягтлан бодогч нарын нэгдсэн сургалтад хамруулсан байна. Түүнчлэн Сангийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх аймгийн комиссыг хуралдаж, хийх ажлын төлөвлөгөөг батлан, нягтлан бодох бүртгэлийн улсын үзлэгийн бэлтгэл ажлыг ханган ажиллах үүрэг даалгаварыг холбогдох албаныханд өгчээ.

Ц.Мөнхзаяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж