Эдийн засгийн форум эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.03.05-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн форум эхэллээ

Монголын эдийн засгийн чуулган Төрийн ордноо өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжлэх юм. Өнөөдрийн хуралдаануудыг нээж, Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, түүний дараа хүндэт зочин Голландын Ерөнхий сайд Вим Кок нар үг хэллээ. Энэ удаагийн эдийн засгийн форумд төр засаг, бизнес, олон нийтийн байгууллагууд, судлаач мэргэжилтнүүдийн төлөөллөөс гадна гадаадын бизнес, банк санхүүгийн байгууллагын 1000 гаруй төлөөлөгчид оролцож буй юм.
Өнөөдрийн нэгдсэн хуралдаан “Эдийн засгийн төрөлжилт” сэдвээр болох бол “Усны санаачилга”, “Төр-хувийн хэвшил”, “Ногоон хөгжил” зэрэг салбар хуралдаануудаар форум үргэлжилнэ.

З.ОРГИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж