
Манай улсын ерөнхий боловсролын сургалтын арга барил хэт шинжлэх ухааны тал руу чиглэсэн байдаг бөгөөд, сурагчдад амьдрах ухаан сургадаггүй нь манай сургалтын тогтолцооны нэг дуталтай тал гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Тэгвэл албан бус боловсролын байгууллага нь сурагчдад төдийгүй бүх насны иргэдэд зориулсан чиглэсэн, хүнийг хүн болгон төлөвшүүлэхэд чиглэсэн сургалт явуулдгаараа онцлог аж. Өдгөө бүх аймаг, нийслэлийн есөн дүүрэгт албан бус боловсролын “Гэгээрэл”-ийн төв байдаг ч төрөөс олгож буй санхүүжилт тэдний сургалт, үйл ажиллагаанд хангалттай хүрэлцдэггүйг Насан туршийн боловсролын байгууллагын мэргэжилтнүүд хэлэв. Сургалтад шаардлагатай тоног төхөөрөмж, байр ч дутагдалтай байдаг ажээ.
Д.ЦЭЭНЭ