Эмэгтэйчүүд Ерөнхийлөгчид өргөх бичиг өглөө

Хуучирсан мэдээ: 2013.03.04-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүд Ерөнхийлөгчид өргөх бичиг өглөө

“1000 ээжийн хуралдай” өчигдөр АСА циркэд боллоо. Уг хуралдайд орон нутаг, нийслэлийн 2000 орчим эмэгтэйчүүд оролцож нийгэмд тулгамдаад байгаа асуудал, тэр ч бүү хэл Монголын ард түмний өмч болох Оюутолгойг тойрсон асуудлаар хэлэлцлээ.

Эмэгтэйчүүд хуралдайгаас гарсан шийдвэрээ эмхэтгэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр өргөх бичиг болгон хүргүүлэхээр болжээ. Тэд ядуурал газар авсаар байгаад Улс орны Ерөнхийлөгчийн хувьд анхаарал хандуулахыг уг өргөх бичигтээ дурьджээ. Мөн Ардчилсан гээд байгаа манай оронд хүчирхийлэл газар авч хүний болон эд эрхтний наймаа газар авч байгаад эмзэглэж байгаагаа ч мөн дурьдсан байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж