160 өргөдөл, гомдлыг шийдвэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2013.03.04-нд нийтлэгдсэн

160 өргөдөл, гомдлыг шийдвэрлэжээ

Нийслэлийн иргэдээс өнгөрсөн долоо хоногт /02.25 – 03.03/ нийт 575 өргөдөл, гомдол иржээ. Эдгээрээс нийслэлийн “Лавлагаа , мэдээллийн төв”-ийн  “Call center-1200” тусгай дугаарын утсанд 167 өргөдөл, гомдол ирснээс 51-ийг нь шийдвэрлэсэн бол,  www.ub 1200.mn цахим хуудсаар ирсэн 23 өргөдөл, гомдлын 10-ыг нь, шинэчлэлийн Засгийн газрын “11-11 Төв”-д ирсэн 144 өргөдөл, гомдлын 39-ийг нь, нийслэлийн “Иргэдийг хүлээн авах төв”-д хандсан иргэдээс ирсэн 150 өргөдөл, гомдлын 49-ийг нь, нийслэлийн харъяа байгууллагуудад хандаж ирсэн 91 өргөдөл, гомдлын 11-ийг нь тус тус шийдвэрлэжээ. Иргэдээс ирсэн дээрх өргөдөл, гомдлуудыг шуурхай ажиллаж дунджаар 1 хоног 16 цаг 41 минутанд шийдвэрлэсэн бол шийдвэрлэгдээгүй 415 өргөдөл, гомдол шийдвэрлэх шатандаа байна. Нийт өргөдөл, гомдлыг төрлөөр нь ангилвал хог цэвэрлэгээ, тээвэрлэлт, Нийтийн бие засах газар, Авто замын ачааллыг бууруулах шийдвэр, үйл ажиллагааны тухай, Гэрлэн дохио, замын хөдөлгөөний удирдлага, хяналт, зар сурталчилгаа, мэдээллийн самбарын тухай 17 санал, Барилга барих хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, Барилга байгууламжид хаяг, дугаар олгох, Газар өмчлөх, эзэмших, ашиглах хүсэлт, Барилга, инжеэерийн байгууламжийн гүйцэтгэлийн зураг хүлээлцэх, Барилга, байгууламжийн зурган мэдээллийн үйлчилгээ тухай нийт 125 өргөдөл, гомдолыг  тус тус ирүүлжээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж