
Манай улсын нийт экспортын 80 гаруй хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн. Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 30 хувьд боловсруулалт хийдэг бөгөөд үлдсэн нь түүхийгээрээ экспортлогддог. Тиймээс эдийн засгаа солонгоруулан хөгжүүлэх нь Шинэчлэлийн Засгийн газрын зорилт гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг чуулганыг нээхдээ хэлээд ноос ноолуур, арьс шир, оёдол дизайн, мах, сүү болон аялал жуулчлалын бүтээгдэхүүнээр брэнд үйлдвэрлэх боломж бий гэлээ. Тэрбээр монголчууд дэлхийн тавцанд үйлдвэрлэсэн бүтээгэдхүүнээ дэлгэн тавихад тулгамдаад байгаа гол асуудлыг тодорхойлохдоо “Бид нутаг нуга, жалга довны брэндийг хэдийнэ бий болгосон. Харин үүнийг дэлхийн төвшинд гаргах хэмжээнд ажиллах л үлдээд байна” хэмээн тодорхойлсон бол Эдийн засгийн сайд Н.Батбаяр “Монгол Улс өөрөө брэнд улс болох боломжтой. Хүн ам цөөн, газар нужтаг өргөн уудам, газарзүйн байршлын хувьд ч давуу тал бий. Энэ бүхнийг ашиглан Монгол брэндээ идэлхийд таниулахад малчин түмний маань үүрэг роль их шүү” гэсэн юм. Нэгдсэн хуралдааны төгсгөлд Ерөнхий сайд, Тэргүүн шадар сайд болон Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн төлөөллүүд оролцогчдын санал хүсэлтийг сонссон юм.Үдээс хойшхи хуралдаан салбар бүрээс монгол брэнд гаргах боломж, тулгамдаж буй асуудлаар үргэлжилнэ. Эдийн засгийн чуулганд оролцогчдод өөрсдийн бүтээгэдэхүүнээ танилцуулах үзэсгэлэн Төрийн ордноо гарчээ. Энэхүү үзэсгэлэнд ннос ноолуур, модон эдлэл, эсгий уралалаас эхлээд банк санхүүгийн салбарынхан болоод сэтгүүлзүйнхэн ч өөрсдийн бүтээлээ олонд таниулж байх нь содон байсан юм.
Харин хоёр дахь өдрийн хуралдааныг нээж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлнэ. Мөн Голландын Ерөнхий сайд асан Вим Кок хүндэт зочноор оролцох юм байна.