
Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан үеэс Хөдөлмөрийн яамыг тусад нь бие даан байгуулж, ажиллах болсон. Ингэхдээ Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд харьяалагдаж байсан мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх бодлогыг Хөдөлмөрийн яам хариуцан ажиллахаар болсон билээ. Тиймээс Монгол Улсын Засгийн газартай хамтран байгуулсан гэрээний дагуу “Оюутолгой” ХХК нь мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх чиглэлээр ямар ажлууд хийсэн, цаашид ямар чиглэл барьж ажиллаж байгаа зэргийг тодруулахад энэ удаагийн ажлын айлчлалын зорилго бас оршлоо. Мөн Мянганы Сорилтын Сангийн Мэргэжлийн Боловсролын Сургалтын Байгууллагуудын Удирдлагын чадавхи бэхжүүлэх төслийн хүрээнд Мэргэжлийн Боловсролын Сургалтын Үндэсний зөвлөлийн гишүүд “Оюутолгой” ХХК-д ажилласан юм. Дэлгэрэнгүй мэдээллийг бид маргаашийн дугаартаа хүргэх болно.

