
Хурууны хээгээ шалгуулаад л алив нэгэн төлбөрөө хийчихдэг бол сайхнаа гэж та бодож байна уу. Тэгвэл хэсэг оюутнууд энэ технологийг нэвтрүүлж байна.
Бэлэн мөнгө авч явах шаардлагагүй болсон өнөөгийн нийгэмд хурууны хээг хулгайчийг илрүүлэх, аюулгүй байдлыг хангах арга төдийхнөөр хэрэглэхээ больжээ.
Өмнөд Дакотагийн “Уурхай технологийн сургууль” өөрийн хотхон дах хоёр дэлгүүртээ хурууны хээгээр төлбөр хийх технологийг шалган, туршиж байна.
Энэхүү технологи нь тийм ч шинэ зүйл биш гэлээ хурууны хээг судасны лугшилттай нь хамт шалгадаг үзүүлэлт нь өөр хаа ч байхгүй нарийн боловсронгуй үзүүлэлт юм.
Судасны лугшилтыг шалгадаг нь балмад этгээдүүд хэн нэгний хурууг тасдан аваад төлбөр хийхээс сэргийлэх зорилготой ажээ.


