Өнөөдөр болох зарим үйл явдал

Хуучирсан мэдээ: 2013.03.04-нд нийтлэгдсэн

Өнөөдөр болох зарим үйл явдал

Өнөөдөр болох зарим явдлыг хүргэж байна.

  • Өнөөдөр 12.00 цагт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Данийн Вант Улсын парламентын дарга Могенс Ликкетофт тэргүүтэй төлөөлөгчид бараалхана.
  • “Монголын Эдийн засгийн форум 2013” өнөөдөр, маргааш Төрийн ордонд болно.
  • Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д 14,00 цагаас хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх зөвлөлдөх уулзалт болно. 
  • Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор улсын зөвлөгөөнийг гуравдугаар сарын 4-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. “Blue Sky”-ын хурлын танхимд болох тус хуралд нийт 265 хүнийг хамарч байгаагаас өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, эмч, сувилагч нарын төлөөлөлийн 200 орчим хүн оролцох ажээ.

MN мэдээллийн төвд

  • 11.00 цагаас ШУТИС-ийн ректорын зөвлөх Б.Дамдинсүрэн 60 тэрбум төгрөгтэй холбоотой хэвлэлээр гарч буй ташаа мэдээлэлд тайлбар хийнэ
  • 12.00 цагаас Говь-Алтай Цээл суманд төмрийн хүдэр олборлодог “Алтайн хүдэр” ХХК-ийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж нутгийн байгаль орчин, иргэд ихээр хохирч буй талаар Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс мэдээлэл хийнэ.

Зууны мэдээ “Үндэсний мэдээллийн төв”-д

  • 12.00 цагаас Яруу найрагч зургаан залуугийн “Төгөлдөр гоо” театрчилсан тоглолтын талаар “Шинэ мянган” утга зохиолын нэгдлээс мэдээлэл хийнэ.

– Монголын оюутны спортын III их наадмын волейболын тэмцээний нийслэлийн бүсээс шалгарсан багууд энэ сарын 4-8-нд МУИС-ийн ЭЗС-ийн спорт зааланд болох спортын их наадмын шигшээ тэмцээнд өрсөлдөнө.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж