Хуучирсан мэдээ: 2013.03.04-нд нийтлэгдсэн

Энэ долоо хоногт

-УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар Данийн Вант Улсын парламентын дарга Могенс Ликкетофтын Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал энэ сарын 2-6-нд үргэлжилнэ.

Төрийн ордны Их танхимд энэ сарын 4, 5-ны өдөр “Монголын эдийн засгийн форум-2013” болно. Эдийн засгийн форумыг энэ удаа Монгол үндэсний брэндийг бий болгох зорилгоор “Брэнд ба боломж” сэдвийн дор өрнүүлж буй аж. Хөнгөн үйлдвэр, аялал жуулчлалын салбарт Монгол үндэсний брэндийг бий болгох, үүнд хувийн хэвшлийнхний оролцоо, төрийн дэмжлэг ямар байх талаар төр, хувийн хэвшил төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоодыг байлцуулан ярилцана.

-Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой улсын зөвлөгөөнийг 4, 5-нд зохион байгуулна. “Blue sky” төвийн хурлын танхимд болох нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцох аж.

-“Чингисийн хүрээ” жуулчны баазад 5-ны өдөр ”Бүргэдийн баяр-2013” болно.

-“Road Expo Mongolia 2013” авто замын олон улсын үзэсгэлэн, “Буянт-Ухаа” спортын ордонд энэ сарын 6, 7-ны өдөр болно.

-“Монголын сэтгүүл зүй 100 жилд” эрдэм шинжилгээний бага хурал 4-ний 14.00 цагт МУИС-ийн 1-р байрны дугуй танхимд болно.

-Улсын драмын эрдмийн теарт 7-нд У.Шекспирийн “Гамлет” сонгодог жүжиг, 8-нд В.Хюгогийн “Парисын Дарь эхийн сүм” мюзикл драмын жүжгийг тоглоно.

-Дуурь, бүжгийн эрдмийн театрт 6-нд “Төгөлдөр хуурын чуулга” тоглолт, 9-нд “Сонгодог хөгжмийн концерт”, 10-нд Римский Корсаковын “Щехеразада” балет, Э.Чойдогийн “Шарилжин дундах цэцэг” балетыг тоглоно.

-Уран зургийн галлерейд “Тэмтрэхүй” үзэсгэлэн, “Эзэнт гүрний соёлын дурсгалууд” үзэсгэлэн үргэлжилнэ.

-“976 Art Gallery”-д 6-нд “Ертөнцийн гэгээ” үзэсгэлэн нээлтээ хийнэ.

-Цагаандариум арт галерейд “Бүсгүй чамдаа” үзэсгэлэн 7-нд нээгдэнэ.

-“Баянгол” ресторанд дуучин, хөтлөгч Д.Цовоо, Гавьяат жүжигчин, гитарчин Ц.Энхманлай нарын хамтарсан “Хайрын дуу” тоглолт 7, 8-нд 19.00 цагт болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж