
Бaруун зүгийн нутаг
Энэ сарын агaaрын дундаж температур нь нутгийн хойд хэсгээр 12-17, Алтайн өвөр говиор 0-5 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн буюу Баян-Өлгийн нутаг, Увс, Завханы хойд, Ховдын өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 0.5-1.0 хэмээр дулаан байна
Нэгдүгээр арав хоногийн дунд үе ба сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхний хагаст Увс нуур, Идэр, Тэс, Буянт голын хөндийгөөр шөнөдөө 30-35, өдөртөө 16-21 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15, өдөртөө 0-5 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна. Хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр бага зэрэг хүйтэрнэ. Харин гуравдугаар арав хоногийн дунд үеэс харьцангуй дулаарч Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 17-22, өдөртөө 6-11 хэм хүйтэн, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгороор шөнөдөө 0-5, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна. Бусад хугацаанд Увс нуур, Идэр, Тэс, Буянт голын хөндийгөөр шөнөдөө 26-31, өдөртөө 13-18 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.
Нэгдүгээр арав хоногийн дунд үе ба сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар, эцсээр нутгийн хойд хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно.
Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхээр Алтайн салбар уулс, Олон нууруудын хөндийгөөр түр зуур 16 м/с, нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 16-18 м/с, зарим үед нутгийн өмнөд хэсгээр 24-28 м/с хүртэл ширүүсч шороон ба цасан шуурга шуурах төлөвтэй.
Төвийн нутаг
Дархадын хотгороор 12-17, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байх ба Хөвсгөлийн баруун, Булган, Сэлэнгийн хойд, Төв аймгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 0.5-1.0 хэмээх дулаан байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн ба дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр Дархадын хотгор, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 24-29, өдөртөө 13-18 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 19-24, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна. Мөн хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр өмнөх үеэсээ 4-6 хэмээр хүйтэн байна. Харин гуравдугаар арав хоногийн дунд үеэс бүх нутгаар харьцангуй дулаарч Дархадын хотгороор шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Архангай, Өвөрхангайн зарим нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна. Бусад хугацаанд Дархадын хотгороор шөнөдөө 21-26, өдөртөө 9-14 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн, сарын дунд үеэр Архангай, Өвөрхангайн зарим нутгаар 0-5 хэм хүрч дулаарна.
Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас, нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар цас, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно.
Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар 12-14 м/с, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, эцсээр нутгийн өмнөд хэсгээр зарим үед 18-20 м/с хүртэл ширүүсч цасан ба шороон шуурга шуурах төлөвтэй.
Зүүн зүгийн нутаг
Агаарын дундаж температур ихэнх нутгаар 5-10 хэм хүйтэн байх ба Дорнодын ихэнх нутаг, Хэнтийн хойд, Сүхбаатарын зүүн хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 0.5 хэмээр дулаан байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн ба дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28, өдөртөө 11-16 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна. Хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр Хэрлэн, Халх голын хөндийгөөр 19-24, бусад нутгаар 14-19 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 1-6 хэм хүйтэн байна. Харин гуравдугаар арав хоногийн дунд үеэс ихэнх нутгаар харьцангуй дулаарч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө Хэрлэн, Халх голын хөндийгөөр 16-21, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.
Нэгдүгээр арав хоногийн дунд үе ба сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар цас, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, эцсээр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Энэ үеүдэд ихэнх нутгаар салхи 12-14 м/с, ялангуяа нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр зарим үед 20-24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.
Говийн нутаг
Агаарын дундаж температур нь Дундговь, Дорноговийн хойд хэсэг, Говь-Сүмбэрийн нутгаар 5-10, бусад нутгаар 0-4 хэм хүйтэн буюу ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.0 хэмээр дулаан байна.
Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн зүүн хэсгээр, дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр шөнөдөө нутгийн хойд хэсгээр 17-22, бусад хэсгээр 13-18 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 4-9 хэм хүйтэн байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна. Харин гуравдугаар арав хоногийн дунд үеэс харьцангуй дулаарч ихэнх нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.
Нэгдүгээр арав хоногийн сүүлч ба хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар бага зэргийн цас орно. Хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр нутгийн хойд хэсгээр хур тунадас орох төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн болон сарын эцсээр зарим газраар салхи 12-14 м/с, Арц Богдын өвөр хоолойгоор 16м/с, нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 16-18 м/с, зарим газраар 20-24 м/с хүртэл ширүүсч шороон ба цасан шуурга шуурах төлөвтэй.