Эрүүгийн хуулийн төслийг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.12-нд нийтлэгдсэн

Эрүүгийн хуулийн төслийг хэлэлцэж байна

Улсын Их Хурал дахь хууль зүйн байнгын хороо хуралдаж байна. Байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн З.Энхболд нарын өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг хуулийн төсллийн талаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Ц.Нямдорж хэлэхдээ “З.Энхболд нарын гишүүдийн санаачилсан хуульд тендер будилаантуулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн байна. Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа эрүүгийн хуульд энэ талаар тодорхой тусгасан байгаа. Гагцхүү хууль хэрэглэж, хэрэгжүүлж чадахгүй байгаад гол учир бий. Мөн сонгуулийн системийн тухайд гишүүд ихээхэн ярих боллоо. Энэ нь эрүүгийн хуультай адил хууль хэрэглэж, хэрэгжүүлж чадахгүйд гол учир байгаа юм. Хууль хэрэглэж чадахгүй байх нь хууль шинээр боловсруулах шалтгаан биш” гэлээ. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж