250 гаруй азарга гарааны зурхай руу хөдөллөө

Хуучирсан мэдээ: 2013.03.03-нд нийтлэгдсэн

250 гаруй азарга гарааны зурхай руу хөдөллөө

Билгийн улирлын тийн ялгуусан хэмээгч Усан могой жилийн анхны бүсийн уралдаан, засгийн газрын шийдвэрээр зохиогдож буй  "Дүнжингарав 2013" уралдааны хурдан азарга гарааны зурхай руу хөдөллөө. 250 гаруй хурдан адуун сүргийн манлайд дараах хурдан азарганууд байгаа юм байна.

Төрийн түмэн эх улс халзан 1 дугаартай, Хадбаасангийн Бат-Эрдэнийн цагаан бор 5, Ч.Гансумын хар 6, Хэнтийн Галшарын Магваны Хүрэлбаатарын улаан буурал 9, мөн шинэхэн алдарт Пүрэвийн Мэндбаяр, Дэмбэрэлийн Дэлгэрбаяр нар азарга мордуулжээ. Пүрэвдоржийн Цэгмидийн бүсийн айрагтай хүрэн азарга 22, Бичээрэйн Далайн хязааландаа улсад түрүүлсэн халтар азарга 45, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн буурал 46, О.Тагарваагийн далай зээрд 52, Төрийн түмэн эх сүмбэн зээрд 55 номертэй тус тус мордож энэ цагийн шилдэгүүдтэй хурдан хурц шандсаа сорихоор гарааны зурхай руу хөдлөөд байна.

Б.Цэрэнбалтавын буган 100 номертэй, Э.Тамирын хүрэн 102 номертэй, Дуламын Сугарын хул 119, улсын заан Ч.Батзоригийн цавьдарь халзан азарга 120, С.Төмөр-Очирын ембүү хээр 128, Төв Борнуур Сайнзаяагийн бор 138,  Лхажавын Цагаандалайн хонгор 144, Цэлхээгийн Бямбасүрэнгийн зээрд 166, Цэрэнгийн Хэнмэндэхийн зээрд халзан 169, Б.Өнөрбаярын хээр 173, Цэвээний Ойдовын хул 178, Батсүхийн Наранхүүгийн монгол хээр 199, Ч.Дэмчигцоодолын соёолон цагаан  азарга 212 дугаартай байгаа юм байна.

Эх сурвалж: http://tod.hiimori.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж