
Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ хувьцаат компани олон улсын зах зээлд улсаа төлөөлөх бүрэн эрхээ баталгаажуулж, агаарын тээврийн тэргүүлэгч компани болж, олон улсад өрсөлдөх чадвараа сайжруулах, нислэгийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд бодит дэмжлэг болно гэж үзсэн байна. Статус олгох нь дэлхийн жишигт нийцсэн алхам бөгөөд үндэсний агаарын тээвэрлэгч нь үйл ажиллагааны хувьд үндсэн нисэх буудлын слот хуваарилалт, олон улсын томилгоо авахад давуу эрхтэй байх ажээ.
Үндэсний тээвэрлэгч компани салбарын үйл ажиллагаанд тэргүүлэгч байр сууринаас хувь нэмрээ оруулж, Иргэний нисэхийн ерөнхий газраас гэрчилгээжсэн, иргэний нисэхийн сургалтын байгууллага болох МИАТ компанийн сургалт дадлагын төвд салбарын боловсон хүчний давтан болон мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулах боломжоор хангагдах юм байна.
Ш.ЧИМЭГ