
Удирдах хороог Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг ахалж, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд нар орлогч даргаар нь ажиллах юм. Удирдах хороог мэдээлэл, мэргэжлийн арга зүйгээр хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Гаалийн ерөнхий газар, Мэдээллийн технологи, шуудан харилцаа, холбооны газар холбогдох бусад байгууллагын мэргэжлийн хүмүүсийн төлөөлөлтэйгээр байгуулж ажиллахыг ажлын хэсгийн ахлагчид даалгасан байна.
Ш.ЧИМЭГ