
Хоёрдугаар тойрогт манай улсын баг Энэтхэгийн багтай оноолт таарчээ. АНУ-БНХАУ, Япон-Канадын багууд учраа таарсан байна.
Манай багийн хувьд эхний барилдаанаа Канадын багтай хийж 4:3-ийн харьцаагаар ялалт байгуулсан. Энэтхэгийн багийн хувьд эхний тойрогт Японы багт 2:5-ийн харьцаагаар ялагдал хүлээсэн.
НЭМЭЛТ:
Хоёрдугаар тойргийн эхний барилдаанууд болж Япон Канадыг 5:2, БНХАУ АНУ-ын шигшээ багийг 5:2-ийн харьцаагаар ялсан байна.
Т.МАША