Автобусын жолоочид хариуцлага тооцохоор болжээ

Хуучирсан мэдээ: 2013.03.02-нд нийтлэгдсэн

Автобусын жолоочид хариуцлага тооцохоор болжээ

Дархан-Улаанбаатар чиглэлийн ДАА 8080 улсын дугаартай зорчигч тээвэрлэдэг том оврын автобусны жолоочид Замын цагдаагийн газраас хариуцлага тооцохоор болжээ.

ДАА 8080 дугаар автобусын жолооч өчигдөр 22-ын товчоон дээр Гранд марк-II автомашины жолоочтой маргалдаж, улмаар хотын төв хүртэлх замд суудлын автомашины өмнүүр хөндөлсөж, замаас гарч уралдсан байна.

Гранд марк-II автомашины жолоочийн бичсэн “уралдаан”-ны бичлэгийг болон автобусны жолоочийн яриаг ЭНД дарж сонсоно уу.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж