Гбагбог баривчилж, цэргийн хуаранд хүргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.12-нд нийтлэгдсэн

Гбагбог баривчилж, цэргийн хуаранд хүргүүлжээ

Зааны ясан эргийн ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад сонгуулиар ялагдал хүлээсэн боловч ерөнхийлөгчийн албан тушаалаа шилжүүлэн өгөхгүй гэж зүтгээд, улс орны хэмжээнд иргэний дайн дэгдээсэн Лаурент Гбагбо цэргийн ялагдал хүлээн баривчлагдаж, сонгуульд ялалт байгуулан олон улсын хэмжээнд ерөнхийлөгч хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн Аласане Уатарагийн хуаранд хүргэгдсэн тухай Уатарагийн төлөөлөгч Анна Улото мэдэгдсэн байна.

Францийн дипломат эх сурвалжийн мэдээлснээр Гбагбог францийн цэргийн тусгай хүчнийхэн бус ерөнхийлөгч Уатарагийн зэвсэгт хүчнийхэн баривчилсан гэж мэдээлсэн байна.

Ийнхүү Гбагбог францийн цэргийн тусгай хүчнийхэн баривчилсан гэдгийг үгүйсгэсэн байна.

Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж