Аль-Каидагийн дэд толгойлогчийг устгажээ

Хуучирсан мэдээ: 2013.03.02-нд нийтлэгдсэн

Аль-Каидагийн дэд толгойлогчийг устгажээ

Малид явуулж буй хамтарсан армийн цэргийн ажиллагааны үеэр Исламын Магриб дахь Аль-Каидагийн дэд толгойлогч Абдельхамид Абу Зейдийг устгасан тухай Чад улсын Ерөнхийлөгч Идрис Деби мэдэгджээ. Түүнчлэн Франц болон Чадын хамтарсан армийн цэргүүд Алжирийн хилийн ойролцоо орших Малийн хойд хэсгийн Кидаль мужийн Адрар-Ифорас ууланд цэргийн ажиллагаа явуулж байх үеэрээ аль-Каидагийн 40 зэвсэгт дайчинг хөнөөсөн байна. Алжирийн үндэсний телевизийн мэдээлснээр Абдельхамид Абу Зейдийн цогцост ДНК-ийн шинжилгээ хийсний үндсэн дээр түүнийг амь үрэгдсэн болохыг баталгаажуулсан гэнэ. Түүнчлэн Исламын Магриб дахь аль-Каидагийн дэд толгойлогч Абдельхамид Абу Зейдийг устгасан тухай мэдээллийг АНУ-ын албаныхны зүгээс дахин баталгаалжуулсныг “Associated Press” мэдээлжээ.

Исламын Магриб дахь Аль-Каидагийн  дэд толгойлогч Абдельхамид Абу Зейд нь өнгөрсөн жилээс Малийн Тимбукту, Гао зэрэг хотыг исламын дайчид эзэлж авах үеэр тэднийг толгойлж байсан байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж