“Жинхэнэ ардчилал” сэдвээр чуулж байна

Хуучирсан мэдээ: 2013.03.02-нд нийтлэгдсэн

“Жинхэнэ ардчилал” сэдвээр чуулж байна

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Эмэгтэйчүүдийн нүдээр” чуулган өнөөдөр 09.00 цагт “Чингис” зочид буудалд эхэллээ. Чуулган жил бүр болдог бөгөөд энэ удаад “Жинхэнэ ардчилал” сэдвийн дор НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байна. Үүнд Хүчирхийллийн үндэсний төв, Хүний эрх хөгжил төв, Эмнести интернэйшнл, Альяанс төв, орон нутгийн Төрийн бус байгууллагуудын төлөөлөл болон олон улсын байгууллагуудаас оролцож буй. Чуулган маргааш үргэлжлэх бөгөөд Монгол Улсын ирэх жилүүдийн бодлого чиглэлд хүйсийн эрх тэгш байдлыг хангах замаар эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, шударга ёсыг нийгмийн салбар бүрт шингээх үндсэн зорилгын дор зөвлөлдөж байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж