анх удаа эх орондоо авч ирлээ
UFC Группын гүйцэтгэх захирал Н.Цэрэнбаттай ярилцлаа. -МҮХАҮТанхимаас аравдахь жилдээ Монгол улсын бизнесийн шилдэг зууг тодруулан зарлаж байна. Өнгөрсөн арван жилийн хугацаанд UFC групп 4 удаа шилдэг зууд багтаж чадсан нь үнэхээр бахархалтай амжилт юм. Орчин цагийн шилдэг компанийн гол амжилтуудаасаа яриач?
-Баярлалаа, манай хамт олны томоохон амжилтуудын нэг нь яах аргагүй МҮХАҮТ-ын ТОП 100 аж ахуйн нэгжид жил дараалан шалгарч байгаа явдал. Тэр дундаа жил тутам бидний эрэмбэ улам урагшилж энэ жил 48-т шалгарлаа. Өнөөдөр Монголд нийт 50 000 гаруй аж ахуйн нэгж, хувийн хэвшлүүд байдгаас МҮХАҮТ шилдэг зуун аж ахуйн нэгжийг улсад төлсөн татварын дүн, нийт борлуулалтын хэмжээ, ажлын байр нэмэгдүүлсэн байдал, нийгмийн хариуцлага, компанийн зах зээлд эзлэх хувь гэсэн зургаан томоохон үзүүлэлтээр шалгаруулдаг. UFC группээс улсад төлдөг бүх төрлийн татварын дүн жил ирэх бүр өссөөр ирсэн. Зөвхөн 2010 онд төлсөн татварын дүнг өмнөх жилтэй харьцуулахад гурав дахин нэмэгдсэн. Энэ ч утгаараа манай компаниас улсын төсөвт оруулдаг мөнгөн дүн улам өсч нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж яваа гэж боддог. Дээр нь нэмж хэлэхэд UFC групп 2010 онд л гэхэд олон нийтийг хамарсан, соён гэгээрүүлсэн төрөл бүрийн арга хэмжээг ивээн тэтгэж, зохион байгуулах ажилд нийт 300 гаруй сая төгрөгийг зарцуулаад байна. Өнөөдөр манай улсын хүн амын дийлэнх хувийг хүүхэд залуучууд эзлэж байгаа учраас Юнеско Монгол орныг 2016 онд Хүүхдийн орон болно хэмээн зарласан. Тийм ч учраас улс орны амин чухал зорилт бол хүүхэд залуусын боловсрол, соёл, хүмүүжлийн асуудал болоод байна. Энэ утгаараа бид 300 гаруй сая төгрөгийн дийлэнхийг Монголын хүүхэд залууст зориулсан төрөл бүрийн арга хэмжээнд зориулсандаа баяртай байна.
-UFC группын олон шилдэг брэнд хилийн чанадаас томоохон шагналууд авчирч монгол хэрэглэгчдээ баярлуулдаг. Энэ удаад ч алс далайн чинад дахь АНУ-аас Давхар алтан медаль авчирсан гэж сонслоо?
-Үнэхээр тийм шүү. 2011 оны 3 сарын 18-20-ны өдрүүдэд АНУ-ын СанФранциско хотод зохион байгуулагдсан “SFWSС”-Дэлхийн Спиртэн Бүтээгдэхүүний чанар, нэр хүндийн шалгаруулалтанд UFC групп өөрийн шилдэг бүтээгдэхүүн болох Морьтой Чингис брэндээ явуулсан юм. Монгол улсаас нэлээд хэдэн томоохон компани оролцож чамгүй амжилт үзүүлсэн байна лээ. Харин манай компанийн Морьтой Чингис брэнд энэхүү Олон Улсын нэр хүндтэй тэмцээний тэргүүн дээд шагнал болох “Double Gold” шагналыг эх орондоо авчирлаа. Зөвхөн UFC группын Морьтой Чингис брэнд дэлхийн нэр хүндтэй хамгийн том шагналыг гуравдахь удаагаа ийнхүү авч байгаа нь манай улсын хүнсний үйлдвэрлэлийн хөгжлийн өнгө төрхийг илтгэсэн сайхан амжилт боллоо. Дэлхийн жар гаруй улс орны 1106 шилдэг брэнд өрсөлдсөн энэхүү уралдааны цэвэр цагаан архины төрөлд Монгол улсаа төлөөлөн оролцсон Морьтой Чингис брэнд чанарын дээд хэмээн цоллуулсан нь агуу түүхтэй өвөг дээдсийнхээ нэр хүндийг өнөө цагт өргөсөн том амжилт боллоо хэмээн уралдааны шүүгчид тодотгосон байна лээ.
Энэ бол үйлдвэрлэгчийн хувьд бидний чанар, амжилтыг дэлхийн хамгийн өндөр зэрэглэлийн гол мэргэжилтэнүүд хэрхэн үнэлж байгааг илэрхийлж байгаа ихээхэн чухал асуудал юм.
-Интернэтэд тавигдсан мэдээллээр бол спиртэн бүтээгдэхүүний шалгаруулалтын 11 жилийн ой энэ жил тохиож түүхэндээ хамгийн олон оролцогч хүрэлцэн ирсэн тухай бичсэн байна лээ. Архин бүтээгдэхүүн гэдэг онцгой бүтээгдэхүүн учир шалгаруулалт өндөр байдаг болов уу?
– Таны хэлсэнтэй санал нэг байна. Архин бүтээгдэхүүнд чанарын асуудал хамгийн чухлаар тавигддаг. Тийм учраас иймэрхүү Олон Улсын дээд зэрэглэлийн тэмцээнүүдийг Спиртэн бүтээгдэхүүний худалдааны салбарын өндөр нэр хүндтэй төлөөлөгчид, мэргэжлийн амтлагч, фермент судлаач, спиртэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, дэлхийн томоохон хэрэглэгчид, ресторан, зочид буудлын эзэд оролцон шүүдэг. Мэдээж хамгийн том шагналыг авсан брэндэд Олон Улсын нэр хүндтэй, том зах зээл нээлттэй болдог.
Нөгөө талаас энэхүү шалгаруулалт нь “BLIND TEST” хэлбэрээр зохион байгуулагддагаараа онцлогтой. Мэргэжилтэнүүд зөвхөн бүтээгдэхүүний чанарын гол үзүүлэлт болох амт болон үнэрт мэргэжлийн талаас үнэлгээ дүгнэлт өгч байр эзлүүлдэг. Иймээс ч дэлхийн өнцөг булан бүрээс хамгийн шилдэг гэсэн үйлдвэрлэгч нар хамгийн шилдэг гэсэн бүтээгдэхүүнээ өрсөлдүүлж, дэлхийн хэмжээнд үнэлэгддэг. Манай улсын хувьд гол томоохон үйлдвэрлэгчид 2006 оноос эхлэн тасралтгүй амжилттай оролцсоор ирсэн байдаг. Энэ жилийн хувьд ч гэсэн бүгд оролцсон. Энэ үнэлгээ нь тэгэхлээр бас давхар тухайн улс орны үйлдвэрлэгчдэд чанарын үнэлэлтийг өгчихөж байна гэсэн үг. Энэхүү нэр хүндтэй шалгаруулалтын талаарх мэдээлэл www.sfspiritscomp.comвэб сайтанд тавигдсан байгаа.
-UFC группын нэр хүнд улам өсч, Монголын төдийгүй дэлхийн хэрэглэгчдийн таашаалд нийцэж байгаагийн гол нууц нь юу бол?
-Хэрэглэгчийн хүсч байгааг зуун хувийн баталгаатайгаар, хүнсний аюулгүй байдлын горим, стандартыг чанд баримтлан өндөр чанартай, хариуцлагатай үйлдвэрлэх нь UFC группын нийт хамт олны эрхэм зорилго байдаг.
-Сонсголонтой сайхан мэдээлэл өгсөн танд уншигчдынхаа өмнөөс баярлалаа.