
Нийслэлийн засаг даргын санаачлагаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар Зэвсэгт хүчний жанжин штабтай хамтран, Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудын дунд “Монгол цэргийн жавхаа” уралдаан зарлаад байна. Тэргүүний дүрэмч, жагсаалч анги шалгаруулах эл уралдааны зорилго нь иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, иргэдэд цэргийн жагсаалаар дамжуулан эх оронч үндэсний бахархалт үзлийг бий болгоно гэж зохион байгуулагчид хэлж байна. Монгол Улсын “Цэргийн нийтлэг дүрэм”-үүдийн заалтыг хэрэгжүүлэхийн дээр бие бүрэлдэхүүний гадаад үзэмжийг дээшлүүлж, Зэвсэгт хүчний үйл ажиллагаа, цэргийн ёслол, хүндэтгэл, жагсаалыг олон нийтэд сурталчлах зорилготой уралдаан хоёр үе шаттай явагдана. Сүүлийн шалгаруулалт энэ оны тавдугаар сард болох бөгөөд шалгарсан ангиуд тавдугаар сарын 29-ний өдөр “Монгол цэргийн жавхаа” үзүүлэх тоглолтыг Сүхбаатарын талбайд хийх юм байна.
Д.ЦЭЦ