
Өнөөдөр тохиож буй “Иргэний хамгаалалтын өдөр”-ийг “Иргэний нийгмийн бэлэн байдлыг хангаж гамшгийн эрсдлээс иргэдээ хамгаалъя” уриан дор тэмдэглэж байгаа юм. Нийслэлийн гал унтраах 10-р анги, Онцгой байдлын хэлтсээс “Басархан” цэцэрлэг, 4-р цэцэрлэгийн хүүхэд багачуудад анги байгууллагаа танилцуулж, гамшгийн үед авах арга хэмжээ, урьдчилан сэргийлэх ажиллагааны талаар үзүүлэх сургуулилт хийлээ. Ингэж хүүхдүүдийг багаас нь гамшиг ослын талаар мэдлэгтэй болгосноор “Учирч болох хор хохиролоос өөрийгөө болон өрөөл бусдыг хамгаалж чадна” хэмээн онцгой байдлын аврагч нар онцлон хэлж байлаа. Дашрамд сонирхуулахад, гуравдугаар сарын 1-ний энэ өдрийг 1990 оны Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагын Ерөнхий Асамблейн чуулганы шийдвэрээр “Дэлхийн иргэний хамгааллын өдөр” болгон тэмдэглэж иржээ.
Т.ДАРХАН