
“Улстөрийн ууган хүчин Монгол Ардын Нам байгуулагдсаны 91 жилийн ой, Эх орончдын өдрийн мэнд” “Улс төрийн ууган хүчин МАХН байгуулагдсаны 91 жилийн ой, Эх орончдын баярын мэнд” гэхчилэнгийн ялгаатай мэндчилгээнүүд ч хоёр намаас ээлжлэн хөвөрдөг.
Өнгөрөгч жилүүдэд ч энэ өдрийн талаар эсрэг тэсрэг үзэл бодлууд гардаг байсан бөгөөд МАХН-ын дарга Н.Энхбаяр “МАН гэж өөрсдийгөө нэрлэж байгаа нөхдvvд МАХН-аас салаад явсан хvмvvс. Тэд Монгол Улсын XX зууны тvvхийг өмчлөх гэж байгаа бол тvvн шиг утгагvй зvйл байхгvй. Энэ бол Монголын ард тvмний тvvх. Тvvнээс биш нэг намын тvvх биш. МАН-ын нөхдvvд энэ тvvхийг булаацалдаж, өөртөө наах гэж янз бvрээр оролдох байх. Хамгийн энгийнээр бодоод vзэхэд МАХН-ын тvvхийн 90 жилд ямар хугацаанд нь МАН гэсэн нэртэй байж энэ тvvх бvтсэн юм бэ. 90 жилийн хугацаанд 87 жил нь МАХН гэсэн нэртэй байсан. Харин vлдсэн гурван жилд нь МАН гэсэн нэртэй байсан шvv дээ” гэж байсан бол МАН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Сvхбаатар” 1911 оны vндэсний эрх чөлөөний 100 жил. Ардын хувьсгалын 90 жил, МАН буюу манай улсад улс төрийн ууган нам байгуулагдсаны 90 жилийн ой. Манай нам гуравдугаар сарын 1-нийг ард тvмэнтэйгээ өргөн дэлгэр тэмдэглэхээр хөтөлбөрөө гаргасан. 1921 оны ардын хувьсгал болон Ардын намын тvvхийг сурталчлах болно” гэж мэдэгдэж байжээ.
“Хэнийх нь цэцэг өргөх ёслолын ажиллагаа сүрлэг болно, хэний зохиосон баярын хурал өргөн дэлгэр болно, хэнийх нь зохиосон арга хэмжээ нүсэр болно. Тэр нам тухайн өдрийн өмчлөгч гэж ойлгогдоно” гэж төсөөлсөөр. Гурван жилийг тэд ийнхүү баяр зохион байгуулах нэрээр далдуур өрсөлдсөөр.