
Шаардлагад:
“Улс, нийслэлийн хэмжээнд Ардчилсан Нам өнгөрсөн онд болсон сонгуулиудад амжилттай оролцож ялалт байгуулсан атал дүүргийн хэмжээндөнгөрсөн сонгуулиудад ээлж дараалан ялагдал хүлээсэн нь одоогийн Дүүргийн Намын Хорооны удирдлага нарын авч хэрэгжүүлж байгаа бодлого алдаатай, ажлууд нь иргэдэд хүрэхгүй байгаатай холбоотой гэж үзсэн байна. Иймд өнгөрсөн алдаанаасаа суралцаж ирж буй Ерөнхийлөгчийн сонгууль болон дараа дараагийн сонгуулиудад амжилт байгуулж, намын дэвшуулсэн бодлогыг иргэдэд бодьтой хүргэх үүднээс улс төрийн соёл гаргаж,Ардчилсан Намын Үндсэн Дүрмийн 5.3.3 дагуу Дүүргийн Намын Хорооны удирдлага, бодлого болон хөтөлбөрт шинэчлэл хийхийг Дүүргийн Намын Хорооны гишүүддээ уриалж байна. ЧД-ийн АН-ын хорооны ээлжит бус хурал хуралдуулахыг шаардсан хэсэг гишүүд ” гэжээ.
Мөн тэд шинчлэлийг цаг алдалгүй хийж, ирж буй сонгуулийн бэлтгэл ажилдаа ханцуй шамлан орох нь нэн чухал гэдгийг анхааруулсан байна.