
Картертай хамт Финландын ерөнхийлөгч асан Мартти Ахтисаари, Ирландын ерөнхийлөгч асан, хатагтай Мэри Робинсон, Норвегийн ерөнхий сайд асан Гро Харлем Брунд Лэнд нар очих гэж байгаа тухай JoongAng Dalily сонин дипломат эх сурвалжаас иш татан мэдээлжээ.
Улс төрийн эдгээр дөрвөн зүтгэлтэн “The Elders”/Өндөр настнууд/ хэмээх улс төрийн удирдагчид асан хүмүүсээс бүрдсэн нэгэн группийн гишүүд бөгөөд тэд өнгөрөгч долоо хоногт интернетээр дамжуулан Солонгосын хойгийн байдал түгшүүртэй байгаа болон Хойд Солонгост хүнсний хомсдол үүсээд байгаа тухай мэдээлж байсан билээ. Өндөр настнуудын групп цөөхөн хүнээс бүрдсэн төлөөлөгчөө 4 дүгээр сарын сүүлээр тус бүс нутагт аялуулж, санал бодлоо солилцуулахаар төлөвлөсөн аж.
Картер дөрөвдүгээр сарын 26-наас 3 хоногийн хугацаатайгаар айлчлал хийхээр төлөвлөснийг хэвлэл мэдээллийнхэн нийтэд сонордуулсан байна.
2002 оны Энх тайвны Нобелийн шагналт, Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрөөс үүдэн АНУ Хойд Солонгостой дайтахад хүрээд байсан 1994 онд Пхеньянд түүхэн айлчлалаа хийсэн билээ. Тэр үе мөчид Хойд Солонгосын удирдагч асан Ким Ир-сентэй уулзаж, гэрээ хэлцэл хийсний үр дүнд түгшүүртэй байдлыг намжааж чадсан юм. Мөн өнгөрөгч оны наймдугаар сард энэхүү коммунист оронд хоёр дахь удаагаа очиж, хууль бусаар хил нэвтрэн орсон хэргээр баривчлагдаад байсан америкийн иргэнийг суллуулж байсан удаатай.
Бэлтгэсэн Д.Пунцаг