Гар утсаараа шээсний шинжилгээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.03.01-нд нийтлэгдсэн

Гар утсаараа шээсний шинжилгээ хийнэ

Лос Анжелост болсон TED /технологи, боловсрол, дизайн/-ийн бага хурал дээр утасны камер ашиглан шээсний шинжилгээ хийж хүний эрүүл мэндийн байдлыг тодорхойлдог ухаалаг  гар утасны арр-ыг танилцуулжээ.

Энэхүү Uchek нэртэй уг арр нь 25 төрлийн шинжилгээ хийх бөгөөд онош тогтоох болон өвчнийг эмчлэхэд дэм болох аж.

Энэ программ нь  TED-ийн залуу ажилтан Мишким Ингавелийн гоц санаа юм.

“Эмнэлгийн шинжилгээг хэрэглэгчид нь өөрсдийнх нь гарт байгаасай гэж хүссэн юм” хэмээн тэрээр BBC-д өгсөн ярилцлагадаа дурьджээ.

Чихрийн шижин, шээс  БЗХӨ, хорт хавдар, элэгний хүндрэл зэргийг нарийн шинжилэхэд туслах шээсэн дэх  глюкоз, нитрит, уураг г.м-ийн  10 элементийг шалгах боломжтой гэнэ.

Уг арр-ыг itunes-ээс 20 ам.долларын үнэтэйгээр худалдан авах боломжтой.

Т.ТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж