Амьтны ертөнцийн топ-5 баян

Хуучирсан мэдээ: 2013.03.01-нд нийтлэгдсэн

Амьтны ертөнцийн топ-5 баян

1. Чансааг тэргүүлэгч IV Гюнтер нэртэй нохой

Эльзассийн үүлдрийн  IV Гюнтер нэртэй энэ нохойн хөрөнгө 224 сая фунт стерлинг. Тэр Карлотта Либенштейн гэх Америкийн үл хөдлөх хөрөнгийн магнатаас ийм их хэмжээний мөнгийг өвлөн авчээ. IV Гюнтер өдгөө Флорида дахь Мадоннагийн байрны эсрэг талд өөрийн гэсэн тусгай байртай. Түүнийг тусгай хүн асардаг гэнэ.

2.Патрициа О’Нилийн хайртай шимпанзе Калу

Чансааны хоёрт бичигдсэн Калу нэртэй энэ шимпанзе Патриция О’Нил гэгчээс 53 сая ам.доллар өвлөн авчээ. Патриция амьтанд их хайртай, түүний гэрт хэдэн арван нохой байдаг байсан гэнэ. Харин Калу түүний хамгийн хайртай амьтан нь ажээ. Өдгөө Калу Кейптаун хотын тусгай байранд амьдардаг гэнэ.

3.Тоби Раймсын баян пудель

Тоби Раймсийн пудель нохой 15 сая ам.долларын хөрөнгөтэй. Тэрээр өөрийн эзэгтэй Элла Уанделээс энэ их хөрөнгийг өвлөн авчээ. Уэнделийн гэр бүлийнхэн амьтанд их дуртай хүмүүс гэнэ. Тэдний нохой бүр нь тусдаа унтлагын өрөөтэйгээс гадна хамгийн амттай хоол иддэг гэнэ.

4.Опра Уинфрийн (Oprah Winfrey) нохой

Опра Уинфрийн нохой 12 сая фунт өвлөн авах эрхтэй гэнэ. Опра шоугаасаа 157 сая фунт олсон учраас нохойдоо өгөх 12 сая нь түүний хувьд юу ч биш бололтой.

5.Өдөт баян Гигу тахиа (Gigoo)

Британийн хэвлэн нийтлэгч Ричард Майлз Блэквелл өөрийн тахиа Гигудаа 10 саяыг өвлүүлэхээр амласан нь тэр шувууг дэлхийн хамгийн баян шувуу болгожээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж