Бохиор бүтээсэн хөргүүд

Хуучирсан мэдээ: 2013.03.01-нд нийтлэгдсэн

Бохиор бүтээсэн хөргүүд

Орчин үеийн урлагт хил хязгаар гэж үгүй болжээ. Зураачид нийтлэг нэг хүрээнд баригдахаа больж, өвөрмөц, сонин содон байдлаар бүтээл туурвих болов. Тэдний нэг болох Британийн зураач Жейсон Кроненвальд 15 жилийн өмнөөс зураг зурах шинэ арга барилтай болжээ. Тэрбээр зажилсан бохийг нялж, наалдуулж, алдартнуудын хөргийг урладаг гэнэ.

Сүүлийн үед нэрд гараад буй зураачийн онгод орох үеэр түүний зургийн “түүхий эд”-ийг бэлтгэх бүхэл бүтэн баг ажилладаг аж. Зарим онцгой өнгө гаргахын тул өнгө өнгийн бохинуудыг хольж зажилдаг гэнэ.

Жейсон өнгөрсөн хугацаанд дуучин Мадонна, Хиллари Клинтон, Бритни Спирс, Камерон Диаз, Диана гүнж гээд олон алдартнуудын хөргийг бохиор зуржээ. Бохио зажлахаас гадна тэрбээр хутгаар эсвэл гараараа зотонд нялж, зургаа бүтээдэг байна. Түүний энэ арга барилаар Украинд мөн Анна Матвеева гэгч зураач бүтээл туурвиж буй гэнэ. Тэрбээр саяхан бүтээсэн Стив Жобсын хөрөгтөө 1000 бохь хэрэглэжээ.

Ш.МЯГМАР


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж