![](https://news.mn/wp-content/archive1/world/photo/2011/4/9b3d8d7320487326/ba0cfbe79ebcf79ebig.jpg)
Огайо мужийн Цинциннати хотын Хүүхдийн эмнэлгийн төвийн хэсэг эрдэмтэд Жеймс Уэллсийн удирдлагаар уг ажилбарыг хийсэн бөгөөд Nature сэтгүүлд бүтээлээ нийтлүүлжээ. Шилжүүлэн суулгахад хэрэгтэй эрхтэнийг бүтээх ирээдүйгээс гадна энэ судалгаа нь эрхтэн хэрхэн үүсч хөгждөг, яагаад өвчилдөг талаар нарийн мэдээлэлтэй болоход тус дэмтэй аж. Өндөр үр дүнтэй эм тариа бүтээн түүнийг хэрэгтэй эд эс дээр турших сайхан боломж гарч ирэв. Уэллсийн баг судалгаандаа хүний үр хөврөлийн тулгуур эсийг ашиглажээ. Тулгуур эс нь амьдралын явцад бие организмын ямар ч махбодид хувирдаг эсийн төрөл юм. Тэр чанарыг нь плюрипотент гэж нэрлэдэг байна.
Мөн тулгуур эсээр “программчлагдсан” бие гүйцсэн организмын ердийн эс iPS ч бас ийм чанартай. Түүнийг нь индуцийн плюрипотент гэж нэрлэдэг. Эрдэмтэд тулгуур эсийн хөгжлийг хүний бүдүүн гэдэсний гурван хэмжигдэхүүнт бүтцийг бүрдүүлэхэд чиглүүлж чаджээ. Мөн өсөлтийн хүчин зүйл болох химийн тусгай бодисыг эсийн хөгжлийг чиглүүлэхэд ашиглажээ. Үнэн хэрэгтээ энэ нь хэвлий дэх эсийг төрөлжүүлэх үйл ажиллагааг дуурайлган явуулсан туршилт боллоо.