Нэгэн эсээс эрхтэнг ургуулсан нь

Хуучирсан мэдээ: 2011.04.12-нд нийтлэгдсэн

Нэгэн эсээс эрхтэнг ургуулсан нь

Эд эсийн инженерийн судлаачдын хүсэл мөрөөдөл биелж байна. Тэд цорын ганц эсийг бөөрөнд суулгаад эрэгтэй хүний бүтэн хэмжээний нас бие гүйцсэн эрхтэнийг ургуулав. Тэр эрхтэн нь түрүү булчирхай болсон бөгөөд эрчүүдийн анхаарлыг татахгүй байж чадахгүй. Эмэгтэйчүүдэд ч нөгөө талаар тустай нь мэдээж.

Нэгэн эсээс эрхтэн ургуулж болно гэдгийг онолын хувьд хэн ч үгүйсгээгүй. Шинжлэх ухааны орчинд “тулгуур эс” гэсэн ойлголт бараг зуун жилийн турш оршин тогтнож байгаа. Мөн амьд эд эсийг үржүүлэх нь ч бас энэ хугацаанд туршигдаж иржээ. Сүүлийн 30-40 жилд эсийн биологи эрчимтэй хөгжиж байна. Сонирхолтой нь энэ бүгд нь ер бусын гайхалтай нээлттэй огт холбоогүй. Өргөн цар хүрээтэй судалгаа нь зохих хэмжээний аж үйлдвэрийн бааз хөгжин дэлхий даяар олон зуун лаборатори нээгдэн ажиллаж буйтай холбоотой. Одоо эс өөрөө арилжааны сонирхлыг бий болгоод байна. Зарим сэргэлэн эрдэмтэд жинхэнэ шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн Genentech мэтийн корпорацийг байгуулжээ. Тэнд дээрх бүтэн эрхтэнийг ургуулсан Вэйцян Гао зэрэг мэргэжилтнүүд ажиллаж байна.

Ш.САМБУУ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж